Ертөнц дээр цорын ганц Бурхан бий.
Үүнийг Библид:
Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.

(Дэд хууль 6:4-5) хэмээн баталжээ.
Хэдийгээр Бурхан цорын ганц боловч тэрбээр гурван биетэй гэж үздэг.
Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав. Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа. Есүс ойртон ирээд, тэдэнд— Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. (Матай 28:16-20)
Энэхүү гурван биед их бага, урьд хожидын ялгаа үгүй бөгөөд цөм нэгэн бүхий, нэгэн чанартай нэгэн гаралтай нэгэн Бурхан билээ. Энэ гурван бие нь уг чанарын хувьд адил боловч биеийг авч хэлбэл ангид өөр юм.

Ариун Гурвалын Библи дэх тайлбар
Харин хэрвээ Би шүүвэл, Миний шүүлт үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. (Иохан 8:16)
Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлсийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. (Иохан 14:26)Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. (Үйлс 10:38)